Skip links

Алдарт дуучин Бейонсегийн ээж “Matriarch” хөрөг номоо гаргалаа

Дуучин Beyonce хэрхэн амжилтанд хүрч нэр алдар нь дэлхий даяар түгэн цуурайтах болсон шалтгааныг сонирхдоггүй хүн байдаг гэж үү? Түүний дүү Solange Knowles ч мөн адил амжилттай яваа поп дуучин бүсгүй гэвч түүний нэр алдар эгч Beyonce-ийн алдар цуутай харьцуулагдахын аргагүй. Эдгээр алдарт эгч дүүсийн ээж, загвар зохион бүтээгч Тина Ноулз (Tina Knowles) өөрийн амьдралын түүхийг өгүүлсэн “Matriarch” хэмээх дурсамж ном бичиж байгаа бөгөөд энэхүү номын нээлтийг 2025 оны 4-р сарын 22-ны өдөр хийхээр төлөвлөөд байна.  Тэрээр уг номондоо зөвхөн Бейонсе төдийгүй Соланж охиныхоо талаар ч мөн хуваалцаж, тэдний хүмүүжил, уран бүтээлд нь хэрхэн ээжийн хувьд дэмжлэг үзүүлж ирсэн тухай өгүүлдэг.

Тина Ноулз 1950-аад оны үед Техас мужид бага насаа өнгөрөөсөн түүхээс эхлэн, бизнес эрхлэгч, загвар зохион бүтээгч, сайн дурын  ажилтан байсан болон хэрхэн охидоо алдар амжилтанд хүргэсэн талаарх түүхээ өгүүлнэ. Тэрээр Хьюстонд үсчний салон ажиллуулж, Destiny’s Child хамтлагийн хувцасны загварыг гарган, House of Deréon болон Miss Tina хувцасны брэндүүдийг үүсгэн байгуулсан туршлагаа ч мөн хуваалцах юм байна.

Тина Ноулз номынхоо талаар “Энэхүү номоороо би эмэгтэй хүн бүрт үе дамжин уламжлагдан ирсэн үнэ цэнэтэй сургаалыг хуваалцахыг хүссэн” хэмээн People сэтгүүлд дурьджээ.

Тина Ноулз тэрээр одоо  70 настай ба өөрийгөө гололгүй шинэ зүйлсийг сурч, ойлгож байгаа тухайгаа ч мөн нуулгүй туурвижээ. Сүүлийн үед сурч буй мэдлэг чадвараа ч мөн  уншигчидтайгаа хуваалцахыг хүсэж байгаа юм байна. 

Түүний бусад охид эмэгтэйчүүдэд туслах гэсэн, үнэт сургаалиа өвлүүлэх гэсэн чин сэтгэлээс үүдэн гарсан  “Matriarch” номынхоо хүрээнд тэрээр АНУ-ын есөн хотод “Matriarch: Тина Ноулз, гэр бүл, найз нөхдийн хамт” нэртэй номын нээлтийн аяллыг хийхээр төлөвлөжээ. Энэхүү аялал нь 2025 оны 4-р сарын 30-нд Вашингтон хотод эхлэх бөгөөд тус арга хэмжээнд АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама модератороор оролцоно. Аялал 6-р сарын 4-нд Лондон хотод өндөрлөх юм. 

Номын тухай товчхон:

  • Бейонсег бага наснаас нь хэрхэн өсгөж хүмүүжүүлсэн, амжилтад хүрэхэд нь ямар дэмжлэг үзүүлж байснаа дэлгэрэнгүй бичсэн.

  • Destiny’s Child хамтлагийн үед загвар зохион бүтээгч,  захирал ээжийн үүргийг хэрхэн гүйцэтгэсэн тухай.

  • Ээж, охин хоёрын харилцаа, харилцан ойлголцол, нэгнээсээ сурсан зүйлсийн тухай маш чин сэтгэлээсээ бичжээ.

  • Бейонсе-ийн ажлын ёс зүй, алсын хараа, хэрхэн өөрийгөө илэрхийлдэг уран бүтээлч болох орчныг бүрдүүлэхэд нь Тина хэрхэн тусалсан тухай ч мөн өгүүлдэг.

Номын зохиогч Тина өөрөө хэлэхдээ энэ ном нь “эмэгтэйчүүдийн үе дамжсан хүч чадал, ухаарлын түүх” болох зорилготой гэдэг бөгөөд Бейонсе бол түүний энэхүү түүхийн салшгүй нэг хэсэг юм.

“Matriarch” ном нь Тина Ноулзийн амьдралын баялаг туршлага, ухаарал, сургамжийг сонирхсон уншигчдад зориулсан онцгой бүтээл болох нь дамжиггүй.

Leave a comment