
Газар хөдлөлтийн төв цэгээс км-ийн зайд орших Бангкок хотод баригдаж буй давхар барилга нурах болсон шалтгаан






Үүнд:

Барилгын гол тэнхлэг төвөөсөө зайтай байрласан, барилгын баганууд харьцангуй нимгэн байсан зэрэг шалтгаан нь тус барилгыг Тайландын барилга стандартын шаардлагыг хангаагүйг илтгэж байгаа төдийгүй “Газар хөдлөлтөд тэсвэртэй байх” гэсэн томоохон заалтад нийцээгүй байхад уг барилга яагаад баригдсаар байсныг одоогоор мөрдөн шалгаж байгаа юм байна.

Хэдийгээр тус орон сууцны барилга нь “тансаг зэрэглэлийн” гэгдэж байсан ч стандартын шаардлага хангаагүй, чанаргүй барилгын материал ашигаж байсан байна. Газар хөдлөлтийн дараа нурангид хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд ган хийцүүдийн зарим нь шаардлагад нийцэхгүй, чанар муутай байжээ. Хямд өртгөөр барих гэсэн оролдлого нь аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж илүү их эрсдлийг бий болгосон байна.

Зарим эх сурвалжуудын мэдээлснээр төсөв хэмнэх зорилгоор гүйцэтгэгч байгууллагууд барилгын техникийн хяналтыг бүрэн хийлгүй, барилга барих дүрэм журмыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байна. Энэхүү барилгын компани өмнө нь Бангкокын онгоцны буудал, хурдны замууд, нийтийн тээврийн транзит систем зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байсан ихээхэн туршлагататай барилгын компани юм. Гэвч Авлигын эсрэг хяналтын байгууллага барилгын үйл явцад гарсан зөрчлүүдийг өмнө нь мэдэгдэж байсан ч шийдэгдээгүй байсан байна.
Одоогоор эрх баригчид хахууль авсны үндсэн дээр барилгыг хараа хяналтгүй үлдээсэн гэх мэдээлэл олон нийтийн дунд түгээд байна. Энэхүү асуудлыг холбогдох байгууллагууд хянан шалгаж байгаа юм байна.

Бангкок хотын хөрс ерөнхийдөө зөөлөн тул газар хөдлөлтийн давлагаа амархан дамжих эрсдэлтэй байдаг. Тиймээс Тайландын барилга байгууламжууд хөрсний шинжилгээг сайтар хийлгэсний үндсэн дээр барилга барих үйл ажиллагааг эхлүүлдэг. Ийм зөөлөн хөрстэй нөхцөлд газар хөдлөлтөд тэсвэртэй тусгай барилгын технологи шаардагддаг хэдий ч ч уг барилга энэхүү технологийг ашиглаагүй байсан нь хянан шалгалтаар тогтоогдсон байна.

Дээр дурьсданчлан Бангкок хотод 460 гаруй 100 метрээс дээш өндөртэй барилга бий. Харин эдгээр барилгууд нь чанартай барилгын материал ашигласан, илүү нарийн тооцоо, судалгаа хийж инженерийн шийдлийг хэрэгжүүлж, сүүлийн үеийн дэвшилтэт барилгын технологийг ашиглсан гэж үзэж болно.
Уг нурсан барилгын хариуцсан компани нь Италийн-Тайландын Хөгжлийн (ITD) болон Хятадын Төмөр Зам Инженерчлэлийн Корпорацийн Хятадын Төмөр Зам 10-р Орон Нутгийн Баг (CRECG) нарын хамтарсан төсөл байсан юм.
Сонирхуулахад, ITD компани 1958 онд Тайланд улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ нь тус улсын хамгийн удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудын нэг юм. Тайланд болон Лаос, Мянмар, Хятад зэрэг улсуудын төмөр зам, орон сууц, зочид буудал, төрийн байгууллагуудыг барьж байсан туршлага арвинтай компани хэдий ч өмнө нь авлигын эсрэг шалгалтын асуудлуудтай тулгарч байжээ,
Тус компани нь инженерийн чадвар болон техникийн мэргэшил сайтай гэдгээрээ барилгын салбар дунд нэр хүндтэй байж.
Гэвч барилгын чанар стандартад нийцүүлэхгүй, мэргэжлийн барилгын технологийг ашиглахгүй, хөрсний дүн шинжилгээг сайн хийлгэхгүй барилга барьж, хямд өртгөөр барилга байгууламжыг барих гэсэн оролдого нь хичнээн хүний амь нас, нэр хүнд, ажил төрөлд бодит хохирол учруулж болохыг энэхүү тохиолдлоос харж болно.
Магадгүй барилгын хямд материал ашиглаж өнөө маргаашийг аргацааж болох ч амьдрал, орон гэр, эрүүл мэнд, бизнес гэх мэт үнэ цэнэтэй зүйлс яригдаж, байгалийн гамшгаар шалгагдаж байдаг барилгын салбарт хямд, хайнга, мэргэжлийн бус байдлаар хандаж хэрхэвч болохгүй.
Барилга барина гэдэг нь зөвхөн тухайн барилгын төслийн зардал дээр хэмнэлт хийх биш, өөрсдийн ирээдүй, аюулгүй байдал, эрүүл амьдралын баталгаа гэдэг зүйлсийн үнэ цэнийг ойлгож, урт хугацааны ашиг тусыг бодож шийдвэр гаргах ёстой хариуцлагатай үйл ажиллагаа юм.
