Геополимер- уламжлалт цементийн оронд ашиглагдах ухаалаг шийдэл
Дэлхий нийтээрээ барилгын салбарт тогвортой хөгжлийг дэмжсэн, байгальд ээлтэй шийдлийг ашиглах эрэлт улам их нэмэгдсээр байна. Технологи инноваци хөгжихийн хэрээр уламжлалт арга барилаас илүү зардал болон цаг хугацааг хэмнэх шийдлүүдийн нэг нь геополимер юм. Энэ нь уламжлалт цементээс илүү бат бөх, байгальд ээлтэй, барилга барих хугацааг хэмнэдэг зэрэг давуу талтай.
Геополимерийн давуу талууд:
- Энгийн цементээс 3 дахин бат бөх
Геополимер нь уламжлалт цементээс 3 дахин бат бөх чанартай. Энэ нь өндөр бүтцийн барилга, дэд бүтэц, үйлдвэр, гүүр зэрэгт хамгийн тохиромжтой шийдэл болж байгаа юм. - Байгаль орчинд ээлтэй
Цемент үйлдвэрлэл нь дэлхийн нүүрс хүчлийн хийн ялгаруулалтын ихэнх хувийг эзэлдэг. Харин геополимер бетон нь CO₂ ялгаруулалтыг 60–80% хүртэл бууруулдаг, ингэснээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд томоохон нөлөөг үзүүлэх боломжтой болж байгаа юм. - Зардлыг бууруулна
Геополимер нь хурдан хатдаг тул барилга барих, засварлах хугацааг багасгаж, зардлыг бодитоор бууруулна.
Геополимер нь орчин үеийн барилга, дэд бүтцийн төслүүдэд ухаалаг, бат бөх, экологид ээлтэй сонголт юм. Энэхүү технологийг Австрали, Ази, Европын орнууд нийтийн зам талбай, гүүрний засвар зэрэг элэгдэл ихтэй газруудад илүү бат бэх байлгах үүднээс уламжлалт цементийн оронд ашиглагдаг.
Холбоотой: Уламжлалт технологи ба дэвшилтэт георесин технологийн ялгаа
