
Зуслангийн байшин барихад нэн тэргүүнд анхаарах 5 зүйлс
Урин цаг ирж буйтай холбогдуулан олон хүмүүс зуслангийн байшин барихаар төлөвлөдөг.
Гэхдээ зуслангийн байшинг зөв төлөвлөж, барихгүй бол ирээдүйд гарах зардал нь нэмэгддэг.
Тиймээс дараах зүйлсийг сайтар анхаараарай.
1. Газар зүйн байршил ба геотехникийн нөхцөл
Хэрэв та илүү бат бөх зуслангийн байшин барихаар төлөвлөж буй бол хөрсний бүтэц, усны төвшин, хөлдөлтийн гүн, суурийн төрлийг тогтоох геотехникийн судалгаа хийлгэвэл маш сайн.
Зуслангийн газар сонгохдоо хавар зуны бороо ихтэй өдрүүдэд үерлэх эрсэдлтэй эсэхийг шалгах хэрэгтэй. Зуслангийн байшин барихдаа тухайн газрын байгаль, уур амьсгалтай уялдсан архитектурын шийдэл гаргах нь зөв.
2. Байшингийн загвар, төлөвлөлт
Хэрэгцээт өрөөнүүдийг нарийн тооцож, гэр бүлийнхний амралтад тохирохуйц хэмжээтэй байхаар төлөвлөхөөс гадна нарны тусгал, салхины чигийг тооцоолох хэрэгтэй. Боломжтой бол байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэдэг шийдэл ашиглах нь санхүүд тустай төдийгүй байгаль орчинд ээлтэй шийдэл байх болно.
3. Материалын сонголт
Уур амьсгалын нөхцөлд тохирсон бат бөх, дулаан тусгаарлах сайн материалыг сонго. Мод, бетон, блок, геополимер зэрэг технологийн давуу болон сул талуудыг судлах нь чухал.
4. Ногоон зуслангийн байшин барихыг эрмэлзэх
Байгальд нөлөөлөх ачааллыг бууруулсан, дахин ашиглах боломжтой материал ашиглаж, эрчим хүч хэмнэх, дулааны алдагдлыг багасгах passive design концепцийг ашиглах нь байгаль орчинд ээлтэй шийдэл байх болно.
5. Цахилгаан, эрчим хүч
Хамгийн түрүүнд эрчим хүчний хэрэглээний аюулгүй байдал, найдвартай байдлыг тооцон, мэргэжлийн цахилгаанчингаар холболт хийлгэх нь зүйтэй бөгөөд үндсэн цахилгаан шугамд холбогдох эсвэл нарны зайн системээр шийдэх боломжийг нарийвчлан судлах шаардлагатай. Зуслангийн байшин улирлын чанартай хэрэглэгддэг тул намар, хавар буюу жилдээ 2 удаа заавал шалгаж засварлах шаардлагатай. Чийг, хөлдөлт, шавьж мэрэгч зэргээс сэргийлэх системтэй байх хэрэгтэй.
Зуслангийн байшинг барих үедээ геотехникийн судалгааг орхигдуулснаар байшин суулт өгөх, газар доорх усны түвшинг тодохойлгоогүйгээс сууриар ус нэвтрэх, чийгшил ихсэх, мөөгөнцөр, үүсэх хөрсний нуралт бий болох, барилгын бүтээцийн аюулгүй байдал алдагдах зэрэг эрсдэл үүснэ.