
Могойн арьсаар тоноглогдсон Rolls Royce
Дубайн автомашины диллер Rolls-Royce Wraith автомашины гадна талыг болон дотор салоныг могойн арьсаар гоёсон байна.
Rolls-Royce Wraith бүрэн шинэчлэгдэж, гайхалтай загварлаг болсон нь олон хүмүүсийн сонирхлыг татаад байна.
Энэ тансаг хүлгийг Дубайд төвтэй Venuum нэртэй тюнинг компанийн багийнхан урласан юм.
Алдарт влоггер Supercar Blondie-гийн ажиллуулдаг дэлхийн хэмжээний тансаг автомашины дуудлага худалдааны платформ дээр энэхүү машиныг байршуулсан байна.
Wraith-ийн ориг хувилбар нь сүртэй харагддаг ч өргөтгөсөн шавар хаалт болон хажуу талын нэмэлт хормойн ачаар бүр ч илүү сүр бардам, содон харагдаж байна.
Их биений загварыг том хэмжээтэй цагаан обудаар чимсэн нь улам бүр онцгой болгожээ.
Дотор салоны интерьер бүрэн шинэчлэгдсэн
Дотор талын салоныг могойн арьсаар бүрэн чимэглэж өгсөн.