Skip links

Таны өдөр бүрийн бүтээмжийг дээшлүүлэх өглөөний дадлууд

Алдартай блог хөтлөгч Камилиагийн  “Wake-Up Call” цувралд оролцсон олон гайхалтай, урам зоригтой эмэгтэйчүүд нэг зүйлийг л онцолж байсан: Өглөөг хэрхэн эхлүүлсэн нь тухайн өдрийн өнгийг тодорхойлдог. Харин би үүнийг шүдэнз асаахтай зүйрлэдэг. Шинэ өглөөг эхлүүлнэ гэдэг бие махбод болон сэтгэл санааны хувьд сэргэх мөч. Гэхдээ  энэ их дуу чимээ дунд жинхэнэ өөрт тохирсон өглөөний хэв маягийг  олоход амаргүй байдаг.

Тэгвэл шийдэл нь юу вэ? Өглөөг хэрхэн сайн эхлүүлэх нь бие махбод, сэтгэл санаа, оюун санаа, сэтгэл зүйн тэнцвэрийг дэмждэг байх ёстой. Гэхдээ тодорхой зуршлуудыг дурдхаасаа өмнө, тогтвортой өглөөний дэглэм хэрхэн бий болгох талаар ярилцъя.

1. Өглөөний Дэглэмээ Тогтвортой Болгох 7 Арга

Сайхан өглөө сайн шөнө унтаж амарснаар эхэлдэг. Хамгийн тохиромжтой унтах хугацаа (ихэвчлэн 7–9 цаг)-г тодорхойлоод унтах цагаа тохируул. Дараах зүйлсийг урьдчилан бэлд:

  • Кофены машин бэлдэх

  • Спорт хувцсаа гаргаж тавих

  • Орныхоо дэргэд усны аяга тавих

  • Хөнжил, ном бүхий тухтай булан бий болгох

  • Гар утсан дээрээ шөнийн горимыг асаах

  • Шүршүүрт орох

  • Хүүхдийн хоол, хувцсыг бэлдэж тавьсан байх

2. Өглөө эртлэн босох

Та заавал 5 цагт босдог өглөөний хүн байх албагүй. Гэхдээ яарч сандрахаас сэргийлэхийн тулд тогтмол босдог цагаасаа арай эрт сэрж болно.

Жишээ нь:

  • 10 минут: сэрэх, сунгалт хийх

  • 10 минут: ном унших

  • 30 минут: гэр бүлтэйгээ өглөөний цай, хүүхдүүдийг бэлдэх

  • 40 минут: өөрийгөө бэлдэх

  • 10 минут: нэмэлт хугацаа

Эдгээрийг хийхийн тулд та дор хаяж 1 цаг гучин минутын өмнө боссон байх ёстой.

3. Өглөөг энгийн ажлыг хийхээс эхлүүлэх

Ор дэрээ хураах эсвэл аяга таваг угаах, ургамлаа услах, угаалгын машин асаах гэх мэт энгийн ажлыг  хийж өглөөг эхлүүл. Ингэснээр өдрийн турш бүтээмжтэй байх хөшүүрэг болдог.

Өглөөний дэглэмд шинэ зуршил нэмэх гэж байгаа бол нэг дор хэт олон зүйл өөрчлөх хэрэггүй. Жижигхэн алхам л удаан үргэлжлэх зуршил болдог. Жишээлбэл:

  • Орой бүр 15 минутын өмнө унтах

  • Кофегоо урьд орой нь бэлдэх

  • Өглөө 10 минут ном унших

  • 7 хоногт 3 удаа 15 минут алхах гэх мэт

4. Зуршлаа Давхарла (Habit Stacking)

James Clear-ийн “Atomic Habits” номонд гардаг энэ аргыг ашиглаарай.

Шинэ зуршлыг одоо байгаа зуршилтайгаа холбож хийх:

  • Шүдээ угаахдаа — эерэг үг хэлэх

  • Кофе хийхдээ — 3 талархлын зүйл бодох

  • Үсээ хатаахдаа — дуртай дуугаа дуулах

  • Хүүхдээ тэврэхдээ — магтах

  • Ханьдаа — 20 секундын тэврэлт өгөх гэх мэт

5. Өглөө хийх зүйлсээ хялбар байлгах

Хэрвээ өглөөний бэлтгэл танд тааламжгүй санагдаж байгаа бол аль болох энгийн болго. Орой шүршүүрт орж, хувцсаа бэлдэж тавих эсвэл 5 минутын нүүр будалтын аргыг туршиж үзэх.

Хүүхдийн хичээлийн цаг, ажлын хуваарь, улирал гээд олон зүйл өөрчлөгддөг.

Тиймээс өглөөний дэглэм ч бас дагаж өөрчлөгдөж байх ёстой.

Ямар нэг зүйл болохгүй байвал хаях биш, өөрчил.

Жишээ нь: өглөөний дасгалаа оройн алхалтаар солих.

Тэмдэглэл хөтлөх булангаа өөр  чимээгүй хэсэг рүү нүүлгэж байршуулах гэх мэт

 

Leave a comment