Skip links

УЛАМЖЛАЛТ ХҮЧИТГЭЛИЙН АРГАЧЛАЛЫН СУЛ ТАЛУУД

Барилга байгууламжийн ашиглалтын хугацаа өнгөрөх, эсвэл ачаалал нэмэгдэх үед хүчитгэл хийх зайлшгүй шаардлага тулгардаг. Гэвч уламжлалт хүчитгэлийн ган карказ нэмэх, бетонд давхар үе хийх, цементэн зуурмаг шахах гэх мэт аргачлалууд нь олон сул талтай бөгөөд тэдгээр нь төслийн үр ашигт сөргөөр нөлөөлдөг.

1. Уламжлалт аргаар хүчитгэхэд хугацаа их шаарддаг

Барилгын төслүүдийн 65% нь уламжлалт хүчитгэлийг хийхэд төлөвлөснөөс илүү хугацааг зарцуулдаг, харин шинэ технологийн аргаар тухайлбал, геополимер эсвэл георезин хийхэд дундажаар 3 хоног шаардлагатай.

2. Уламжлалт хүчитгэлийн зардал өндөр

Уламжлалт хүчитгэлийн аргачлал нь шинэ технологийн аргуудаас дунджаар 25-40%-иар илүү зардалтай байдаг. Мөн илүү их материал, илүү их хүч хөдөлмөр шаарддаг.
Тухайлбал: нэг багана хүчитгэх зардал уламжлалт аргаар 2.5-3.5 сая₮, харин георезин шахалтын аргаар 1.5-2.0 сая₮ байна.

3. Хүнд техник, материалын тээвэрлэлтийн хүндрэл

Уламжлалт аргаар хүчитгэхэд их хэмжээний бетон, ган, модон материал шаардагдаж, тээвэрлэлтийн логистикийн зардал даруй 15-20%-иар нэмэгддэг. Ялангуяа хотын төв эсвэл өндөр давхрын барилгуудад тээвэрлэлтийн зардал бүр илүү их гарна.
Мөн материалын татан авалт, агуулах, өргөлтийн нэмэлт шийдлүүдийг шаарддаг сул талтай.

4. Ашиглалтанд орсон барилга байгууламж, оффисын орчинд тохиромжгүй

Ашиглалтанд нэгэнт орсон орон сууц, оффисын зориулалттай барилгад уламжлалт хүчитгэл хийхэд тоосжилт, дуу чимээ, чичиргээ их үүсдэг тул, оршин суугчид, түрээслэгсдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай тохиолдол их гардаг.
~ 2023 оны судалгаагаар ашиглалтанд орсон барилга байгууламжид уламжлалт хүчитгэлийн аргачлалыг ашиглахад 43% нь хүчитгэлтэй холбоотойгоор үйл ажиллагаандаа санхүүгийн алдагдал хүлээсэн байна.

5. Дахин давтагдах засвар, үйлчилгээний зардал нэмэгдэнэ.

Уламжлалт хүчитгэлийн аргуудаар хийсэн бүтцийн насжилт дунджаар 10-15 жил, харин өндөр чанарын шахалтын технологиор (жишээ нь георезин) хийсэн хүчитгэл нь 20+ жилийн баталгаатай.
Уламжлалт аргуудад хагарч, суулт өгч, дахин хүчитгэх шаардлага илүү ихээр илэрдэг.
Уламжлалт хүчитгэлийн аргууд нь технологийн хувьд шалгарсан ч өнөөгийн барилгын хэрэглээ, хугацаа, зардал, ашиглалтын нөхцөлд тохирохгүй сул талуудтай гэдгийг дээрх тоо баримтууд харуулж байна.
Иймд барилгын инженер, захирлууд, хөрөнгө оруулагчид барилгын хүчитгэлийн шинэ аргачлалыг судалж, төсөл бүр дээр үр ашигтай, баталгаат хугацаа урт технологийг сонгох нь зүйтэй.

Leave a comment