Skip links

Хөрсний ус тусгаарлах шийдлийн тэргүүлэгч компани

“Бүрэн Трейд Девелопмент” ХХК нь  хамтын итгэлцэл, өсөлт хөгжилд суурилсан найдвартай хамтын ажиллагааг эрхэм философи, үнэт зүйлээ болгон ажилладаг. Монгол Улсын барилгын салбарт олон жилийн туршид чанар, стандартад нийцсэн барилгын материалыг албан ёсны эрхтэйгээр импортлохын зэрэгцээ хөрсний ус тусгаарлалтын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн туршлагатай компани юм.

Байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлж, техникийн дэвшилтэт шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсээр иржээ. Тэр дундаа хөрсний ус тусгаарлалт гэх нарийн мэргэшил шаардсан чиглэлээр туршлагатай инженерүүдийн баг болон олон улсын технологид тулгуурласан шийдлүүдээрээ хэрэглэгчдийн найдвартай түнш нь байсаар ирсэн.

Олон улсын туршлагатай инженерүүд, мэргэжлийн баг хамт олон

Иргэд, болон аж ахуйн нэгжид мэргэшсэн, чанартай үйлчилгээг үзүүлэх нь “Бүрэн Трейд Девелопмент” ХХК-ийн гол зорилго юм. Тиймдээ ч тус компанид АНУ, Хятад, Польш зэрэг улсаас ирсэн олон улсын  туршлагатай гадаадын болон дотоодын мэргэшсэн инженерүүд олон бий. “Бүрэн Трейд Девелопмент” ХХК хөрсний ус тусгаарлах үйлчилгээг  үзүүлэхээс гадна мэргэшсэн зөвлөх инженерүүд хөрсний бүтэц, усны урсгалын судалгаа, байгаль орчны нөлөөлөл зэргийг нарийвчлан шинжилж, үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээнд тохирсон тусгай шийдлийг боловсруулан мэргэжлийн зөвлөгөөг өгч хамтран ажилладаг.

“Бүрэн Трейд Девелопмент” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн нэг удаагийн төсөл хэрэгжүүлээд үлдээх бус барилга, байгууламжийн насжилтыг уртасгах тал дээр урт удаан хугацаанд хамтран ажиллах бодлогыг баримталсаар иржээ.

Олон улсын хамтын ажиллагаа ба сүүлийн үеийн дэвшилтэт технологи

“Бүрэн Трейд Девелопмент” ХХК нь Хятадын Alpha LLC болон АНУ-ын ARF LLC зэрэг  групп компаниудтай олон улсын түвшинд хамтран ажилласаар ирсэн. Олон улсын найдвартай түншлэл нь барилгын салбарт АНУ болон Хятад улсын хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан дэлхийн жишигт нийцсэн шийдлийг Монгол улсын барилгын төслүүд дээр амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болдог.

Мөн Швейцарь, Хятад, АНУ зэрэг орнуудын тоног төхөөрөмж, системүүдийг ашиглан хөрсний ус тусгаарлах үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэсээр байна. Хөрсний ус тусгаарлах системийг байгальд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байхаар тооцоолон суурилуулдаг.

Тусгай зөвшөөрөлтэй, тогтвортой үйл ажиллагаатай

“Бүрэн Трейд Девелопмент” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын тусгай зөвшөөрлийн дагуу албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Харилцагч, үйлчлүүлэгчид бүр мэргэжлийн инженерүүдийн  ур чадвар,  бизнесийн ёс зүй,  эргэх холбоо сайтай байдалд итгэж сонголтоо хийдэг.

Зөвхөн өнөөдрийн асуудлыг шийдэх бус, ирээдүйд чиглэсэн, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг танд санал болгож байна.

Манай системүүд хөрсний эвдрэл, усны эргэлт, барилга байгууламжийн насжилт зэрэгт урт хугацааны хувьд эерэг нөлөө үзүүлсээр ирсэн.

Бид төслийг цаг хугацаанд нь, чанартайгаар, төсөвт багтаан хэрэгжүүлдэг төдийгүй үйлчлүүлэгчидтэй ил тод, уялдаа холбоотой, мэргэжлийн түвшинд ажилласаар ирсэн нь  уг зах зээл дээр олон жил тогтвортой оршин тогтнож буй амжилтын нэгээхэн хэсэг юм.

“Бүрэн Трейд Девелопмент” ХХК-ийн давуу тал:

  • Монгол улсад 8+ жилийн туршлагатай, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй
  • Гадаадын болон дотоодын туршлагатай инженер, зөвлөхүүдийн баг хамт олонтой
  • Хятад,АНУ зэрэг бусад орны олон улсын түншүүдтэй хамтран ажилладаг
  • Швейцарь, Хятад, АНУ-ын хамгийн сүүлийн үеийн инноваци технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн
  • Монгол Улсын тусгай зөвшөөрөлтэй, тогтвортой үйл ажиллагаатай
  • Найдвартай, хариуцлагатай, эргэх холбоо сайтай хамт олон

“Бүрэн Трейд Девелопмент” ХХК нь таны хөрсний ус тусгаарлах асуудлыг найдвартай шийдвэрлэх төдийгүй, илүү үр ашигтай, тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээх стратегийн түнш тань байх болно.

 

Холбогдох утас: 76108188
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Нарны зам, 6-р хороо, 6-р байр, 204 тоот
Бүрэн Трейд Девелопмент ХХК

 

Leave a comment