Өвлийн улирлаас урьтаж хийгдэх шаардлагатай барилга байгууламжийн засварын ажлууд
Өвөл болохоос өмнө зайлшгүй хийгдэх засварын ажлууд нь тухайн барилгын бүтээцийн аюулгүй байдал, ашиглалтын хугацааг уртасгах, дулааны алдагдлыг бууруулах, өвлийн улиралд тав тухтай хэвийн ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэдэг.
Эдгээр ажлуудыг өвөл болохоос урьтаж амжуулан гүйцэтгэх нь барилгын гэмтлээс сэргийлэх, хожим үүсэх өндөр өртөгтэй засвар, сэргээн босголт, засварын ажлуудаас зайлсхийх ач холбогдолтой.
Гадаргуугийн ан цав, хагарал цуурлыг засварлах
Аливаа барилга байгууламжийн ан цав цууралтыг георесин шахах эсвэл геополимер дүүргэлт хийн богино хугацаанд үр дг сайтай, бат бөх байдлыг бүрэн ханган засварлах боломжтой.
Георесин шахах: Барилгын буурь болон суулт өгсөн шал, хана, суурийн хэсэгт георесин шахаж ан цав бөглөх, хөрсний тогтвортой байдлыг сайжруулах хэрэгтэй. Ингэснээр тухайн байгууламж өвлийн хүйтэн цаг агаарт тэсвэртэй байж, нэмж суулт үүсэхээс бүрэн сэргийлнэ.
Геополимер дүүргэлт: Хуучин бетон бүтээцийн хөндий, ан цавыг геополимер материалаар дүүргэх нь ус чийг нэвчихээс хамгаалах ба давхар дулаан тусгаарлах үүрэг гүйцэтгэнэ.
Каркас болон бүтээцийн сэргээн бэхэлгээ
- Carbon Fiber арматурын наалт: Төмөр бетон хана, багана, дам нурууны эвдрэл, хагаралтай хэсгүүдэд карбон файбер материалаар бэхэлгээ хийснээр бүтээцийн бат бөх байдлыг сэргээж, өвлийн эрс хүйтэн цаг агаарт ачааллыг даах чадварыг нэмэгдүүлнэ.
- Ялангуяа дээврийн дам нуруу болон ачаалал ихтэй хэсгүүд дээр энэ төрлийн бэхэлгээг өвлийн улирлаас урьтаж хийж гүйцэтгэх шаардлагатай.
Дээвэр, ус тусгаарлалтыг засах
- Дээврийн ан цав үүссэн хэсгийг сэргээн засварлах, ус тусгаарлалтыг засах
- Ус тусгаарлагч мембраныг солих, нөхөх.
- Цасны ачаалал даах чадварыг хянаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт бэхэлгээ хийх нь өвлийн улиралд тав тух алдахаас сэргийлэхээс гадна барилга байгууламжийн насжилтыг нэмэгдүүлэх чухал үр нөлөөтэй.
Цонх, хаалгыг засаж, дулаан алдагдлыг арилгах
- Хуучин цонх, хаалгыг сольж, дулаан алдагдлыг бууруулах
- Жийргэвч резин, нүх сүв зэргийг бөглөх.
Гадна шугам сүлжээ, ус зайлуулах системийн засвар
- Борооны ус зайлуулах хоолой, ховилыг цэвэрлэх, гэмтлийг засах.
- Гадна дулааны шугам, бохир усны шугамын дулаалгыг шалгаж, шаардлагатай бол сэргээх.
- Хөлдөх эрсдэлтэй цэгүүдэд нэмэлт дулаалгатай бүрхүүл хийх.
Барилгын Фасадын гадна өнгөлгөө, хучилтын засвар
- Гадна ханын өнгөлгөө ховхорсон, нурсан хэсгүүдийг сэргээх.
- Дулаан тусгаарлалт муудсан ханын хэсгүүдэд нэмэлт дулаалга хийх.
- Усны уур нэвчилтээс хамгаалах тусгай гадаргууг дахин бүрэх.
Цасны хамгаалалт суурилуулах
- Цасны хамгаалалтын шон, тор, хашлага суурилуулах.
- Цасны ачаалал буруулах зориулалттай налуу дээвэр дээр цас хальтиргаанаас сэргийлсэн эд ангийг суурилуулах.
