
Барилгын насжилтийг уртасгаж үнэ цэнийг нэмэгдүүлэх аргууд
(Төмөр бетон бүтээцийн хүчитгэлийг сэргээн засварлах аргачлалууд)
Монгол Улсад барилга байгууламжийн дундаж наслалт 20-40 жил байгаа нь олон улсын дундажаас 2-3 дахин бага үзүүлэлт юм. Энэ нь барилгын гол бүтээц, хөрсний суулт, төмөр, бетон бүтээцийн чанартай шууд холбоотой.
Энэ тохиолдолд барилгын инженерүүд болон хөрөнгө оруулагчид барилгын аюулгүй байдал, үнэ цэнийг нэмэгдүүлэх шийдлийг хугацаа алдалгүй хэрэгжүүлэх нь зохистой. Учир нь цаг хугацаа алдах тусам ирээдүйд гарах зардал дагаад нэмэгддэг.
Судалгаанаас үзвэл барилгын насжилт нэмэгдүүлэх шийдлийг хэрэгжүүлсэн барилга байгууламж ижил настай бусад барилгуудтай харьцуулахад 25-35%-иар илүү үнээр зарагддаг байна.
(Эх сурвалж: ҮХХ-ийн зуучлалын агентлагуудын 2023 оны тайлан)
Монгол улсын стандартаар барилгын гол дам нуруу, төмөр болон бетонон бүтээцүүдийн ашиглалтын хугацааг 50 жил гэж үздэг. (МNS стандарт).
Гэвч практикт Монгол орны цаг уурын огцом өөрчлөлт, эрс тэс халуун хүйтэн температурын хэлбэлзэл, амархан суулт өгдөг онцлогтой хөрс, барилгын гүйцэтгэл зэргээс шалтгаалан 20-30 жилийн дотор тухайн барилгын ачаалал даах чадвар 20-40%-иар буурсан байдаг.
2023 оны байдлаар Улаанбаатар хотод 1990-ээд онд ашиглалтад орсон нийт барилгын 60% нь суурийн болон бүтээцийн хагаралтай байгаа талаар Барилгын хөгжлийн төвөөс мэдээлсэн.
Төмөр бетон бүтээцийн хүчитгэлийг сэргээн засварлах аргачлалууд:
Нэмэлт арматур хийх – Налуу хүчдэлтэй бүсэд арматурын тоог нэмэгдүүлж, бүтцийг дахин тооцоолох.
Бетон бүрэлт нэмэх – Багана, дам нурууны эргэн тойронд шинэ өндөр чанартай бетон, арматураар бүрэх.
Georesin технологи – Georesin технологиор суурь өргөх ажил хийсний дараа даац авч буй бүтээцийн хэв гажилт засагдана
Хуучин барилгуудад хөрсний суулттай холбоотойгоор хананд цав гарах, цуурах зэрэг асуудал их гардаг. Тиймээс хөрсийг бэхжүүлэх орчин үеийн арга технологийг ашиглан хөрсний суултыг засварласнаар барилгын насжилтыг нэмэгдүүлж болно.
Georesin технологи нь Австрали, Европ, Сингапур Япон зэрэг улсад өргөн хэрэглэгдэж буй шинэ үеийн дэвшилтэт технологи бөгөөд Монгол улсад албан ёсны эрхтэйгээр амжилттай нэвтэрч, барилгыг сэргээн засварлах асуудлыг өндөр түвшинд шийдвэрлэж байна.
Georesin технологийн үндсэн зарчим:
Химийн урвалаар тэлэх чадвартай полиуретан резин материалыг барилгын суурийн доорх хөрсөнд шахдаг.
Материал нь хөрсөнд тэлж, суллагдсан зайг дүүргэх ба улмаар суурийг өргөх, хагарлыг нөхөх, ачаа хүлээн авах чадварыг сэргээх үр дүнтэй.
Инвазив бус (non-invasive), хурдан хугацаанд гүцэтгэгдэж, үр дүн өндөртэй байдгаараа давуу талтай.
Жишээ: 2024 онд Сонгинохайрхан дүүрэгт байрлах 1985 оны 5 давхар орон сууцанд Georesin технологиор суурь өргөх ажил хийсний дараа дам нурууны хэв гажилт 18мм-ээс 3мм хүртэл буурч, хагарал үүсэх нь зогссон.
20-оос дээш жилийн настай барилга байгууламж, хөрсний суулт өгсөн, хана тааз, цонх хаалганы буланд хагарал гарсан, барилгын суурь налуу болсон зэрэг шинж илэрч байгаа бол цаг алдалгүй тухайн барилгыг сэргээн засварлах хэрэгтэй.
Хөрсний суулт зөвхөн барилга төдийгүй гаднах цементэн хашаа, шат, замд ч нөлөөлдөг.
Барилгын насжилтыг баталгаатай нөхөн сэргээх шинэ үеийн технологийн тусламжтайгаар барилгын үнэ цэнийг өсгөх цаг иржээ.