
Хөрсний суултыг үл тоомсорлох нь ирээдүйд гарах зардлыг нэмэгдүүлнэ
Барилга байгууламжийн хөрсний газрын түвшнээс доош хэсэг буюу цаг агаараас шалтгаалан хөлдөж гэсч байдаг хөрсийг зөөлөн үе, түүнээс доош хэсгийг газрын тулах үе буюу хатуу үе гэдэг. Манай улсын хувьд барилга байгууламжийн суурийг ихэвчлэн хөрсний хөдөлгөөнт үе дээр угсардаг. Ийнхүү хөдөлгөөнт үе дээр суурийн бүтээцийг угсрах нь хямд өртөгтэй мэт боловч тухайн хөрсний хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр барилга байгууламж суулт хазайлт өгөх тохиолдол нийтлэг бий.
Хөрсний суулт нь барилга байгууламжид ноцтой хохирол учруулж болзошгүй тул зөвхөн ил засварыг хийгээд үндсэн шалтгааныг тодруулахгүй байхаас сэргийлэх хэрэгтэй.
Хөрсний суултыг эрт илрүүлж, бүрэн зассанаар ирээдүйд гарах зардлыг бууруулахад нэн тустай.
Хөрсний суултаас үүсэн бий болох сөрөг нөлөөнүүд:
Барилгын өнгө үзэмж алдагдана
Хөрсний суулттай холбоотойгоор байшингийн гадаад төрх алдагдаж эхэлдэг. Суулт гүнзгийрэхийн хэрээр хана цуурах, шавардлага ховхрох, ханын цаас унах, тоосго хазайх зэрэг эвдрэл гэмтэл үүсч эхэлдэг. Эдгээр нь цаг хугацааны явцад улам дорддог тул ханын цаасыг сольж наах, будах зэрэг нь ямар ч ач холбогдолгүй зүйл байдаг.
Ашиглалтын зардал ихэснэ
Хөрсний суулт нь тухайн барилга байгууламжийн өнгө үзэмжид муугаар нөлөөлөхөөс гадна байшингийн бүтцийн хамгийн эмзэг хэсгүүдэд ноцтой асуудал үүсгэдэг. Эхлээд хаалга, цонх гацах, байшингийн шавар хүрээ хагарах зэрэг шинж илэрнэ.
Энэ үед хөрсний суултыг оношилж засварлахгүй бол цаашид байшингийн суурь хазайж, усны болон цахилгааны шугам ч гэмтэж болзошгүй. Энэ нь цахилгаан хэрэгслийн ажиллагаанд асуудал үүсгэхээс гадна, ус алдах, гал алдах зэрэг аюултай.
Байшингийн бүтцэд гэмтэл гарна
Хөрсний суултыг оношлолгүй, засвар хийлгүй явбал байшингийн бүтцэд томоохон гэмтэл гарч, оршин суугчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсэх нөхцлийг бий болгодог. Мөн байшинг бүтнээр нь шинэчлэх, ханыг нураах, заримдаа хүмүүсийг түр хугацаанд нүүлгэх зэрэг нэмэлт зардлууд гарч болно.
Хөрсний суултыг засах зардал
Дээр дурдсан бүх зардлаас гадна, хөрсний суултыг шийдвэрлэх шууд зардал нь цаг хугацаатай уялдан нэмэгддэг. Тиймээс аль болох хөрсний суулт өгч эхэлж байх үед засвар үйлчилгээг амжилттай хийлгэснээр та ирээдүйд гарах зардлыг хэмнэж чадна. Өөрөөр хэлбэл хөрсний суултыг оношлуулалгүй хойш тавих, эсвэл мэргэжлийн бус уламжлалт аргаар засах гэж оролдох тусам таны ирээдүйд гарах зардал ихсэх болно.
Олон улсад хөрсний суултыг амжилттайгаар засварладаг, шууд үр дүн гардаг Georesin технологийг барилга байгууламжид ашигладаг.
Georesin бол хөрсний суулт болон суурийн тогтворгүй байдлыг засахын тулд ухалт хийлгүйгээр геополимер ашигладаг шинэ үеийн дэвшилтэт технологи юм. Энэхүү технологи нь Европ, Япон, Өмнөд Солонгос, Америк, Австрали, Франц зэрэг олон оронд амжилттай хэрэгжиж буй технологи бөгөөд Stati-Fix компани энэхүү технологийг Монгол улсын зах зээлд амжилттайгаар нэвтрүүлээд байна. Georesin технологийн арга нь хөрсний суултыг ухалт хийлгүйгээр, барилга байгууламжид гэмтэл учруулалгүйгээр хөрс бэхжүүлдэг тусгай аргыг ашиглан хугацаа алдалгүй богино хугацаанд шийддэг давуу талтай уламжлалт засвараас хамаагүй илүү өндөр үр дүнтэй арга юм.
Georesin технологийн давуу тал
1. Тухайн газар дээрх шууд үзлэг ба судалгаа – Олон улсын мэргэшсэн инженер газар дээр ирж хөрсний болон барилгын байдлыг судалж, хөрсний доорх нөхцөл, хазайлт зэргийг мэргэжлийн багаж төхөөрөмжөөр хэмжиж тухайн газар дээр шууд үзлэг хийдэг.
2. Тусгайлан боловсруулсан засварын төлөвлөгөө- Зөвхөн таны барилга байгууламжид тусгайлан хийгдсэн судалгаанд үндэслэн тухайн байршилд тохирсон нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулна.
3. Шууд үр дүн- Хөрсний суултыг зассаны дараа тухайн барилга байгууламжыг шууд ашиглах боломжтой — хатаах, хүлээх шаардлагагүй.
4. Удаан хугацааны бат бөх, байгальд ээлтэй шийдэл- Ус чийгэнд тэсвэртэй, хоргүй, олон жилийн эдэлгээ даах чадвартай учир дэлхий даяар олон мянган хэрэглэгчид энэхүү технологийг ашиглан сэтгэн ханамж өндөртэйгөөр хөрсний суултыг засвларласаар байна.