
Micropile STATI-pile буюу гадсан шонгийн давуу тал
Micropile statipile буюу гадсан шонгууд нь хөнгөн цагааны хайлшаар хийгдсэн, цохилтын аргаар суулгадаг шинэ үеийн технологи юм. Micropile statipile нь барилгын суурийн ачааллыг гүн давхарга дахь өндөр даацын хөрс, чулуулаг руу шилжүүлэх зориулалттай. Энэ нь энгийн хоолой хэлбэрийн шонтой харьцуулахад хэд дахин их үрэлтийн гадаргуу үүсгэж, хөрсийг илүү бат бөх байлгаж чаддагаараа онцлог давуу талтай юм.
Гадсанг шонг технологийн дагуу зөв суурилуулах нь чухал. Цохилтын аргаар суурилуулах үед шон эргэж хөрс рүү орж, эргэн тойрны хөрсийг шахаж, улмаар хөрсний нягтаршлыг сайтар нэмэгдүүлдэг онцлогтой.
Micropile statipile-ийн өвөрмөц хэлбэр нь бүх чиглэлд тогтвортой тулгуур хүчийг бий болгодог учир шонгоор дамжих ачаалал нь жигд хуваарилагддаг.
Гадсан шонгийн давуу тал
1. Барилгын суурийн эвдрэлтэй хэсгүүдийн даацыг нэмэгдүүлэх
Micropile statipile нь анх барилгын суурь гэмтлийг засварлах аргыг хөнгөвчлөхөд зориулагдан гарсан. Хөнгөн цагаан хайлшаар хийгдсэн тул зэврэлтэнд тэсвэртэй, удаан жилийн ашиглалт даах чадвартай. Энэ нь арчилгааны зардлыг эрс бууруулж, системийн найдвартай ажиллагааг хангахад нэн тустай.
Уг гадсан шонг тулгуур элементүүдтэй хослуулан ашигласнаар эвдэрсэн суурь, хагарсан хана бүхий барилгуудыг иж бүрнээр нь богино хугацаанд засварлах боломжтой.
Давуу талууд:
- Засвар хийх хугацаа богино
- Барилгыг ашиглалтаас гаргах хугацаа хамгийн бага
- Зардал харьцангуй бага
2. Барилгын өргөтгөл хийх үед суурийн нийт даацыг нэмэгдүүлэх
Барилгын өргөтгөл хийх, эсвэл анхны суурийн ачаалал өөрчлөгдөх тохиолдолд statifile микропилийг ашиглан суурийн нийт даацын чадварыг нэмэгдүүлэх боломжтой.
3. Ган бүтээц бүхий шинэ барилгуудын суурь
Барилгын үндсэн суурийн нөхцөл тааруу, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд шинэ барилга барих үед micropile statipile-ийг ашиглах нь тохиромжтой.
Түүнчлэн барилгын суурийн засвар, хөрсний налууг тогтворжуулж тэгшлэх, гүүрний сэргээн засварлалт хийх үед ашиглаж болно.Мөн өрсний нөхцөл уламжлалт багана ашиглахад тохиромжгүй үед, эсвэл барилгын ачаалал харьцангуй бага үед зардал хэмнэх, мөн хурдан гүйцэтгэлийг хийх зорилгоор ашиглаж болно.
Micropile statipile-ийн чанар нь материалын чанар, диаметр, хөрсний нөхцөл, мөн зураг төслийн ачааллаас хамаардаг учир мэргэжлийн газрыг сонгон үйлчилгээ авах нь чухал.
Холбоотой нийтлэл: Зуслангийн байшин барихад нэн тэргүүнд анхаарах зүйлс
Хувийн эмх замбараагүй байдлал нь өдөр тутмын амьдралд төдийгүй сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг. Эмх замбараагүй байдлыг даван туулж, амьдралаа илүү эмх цэгцтэй болгох гарын авлагыг ЭНД дарж ҮНЭГҮЙ татаж аваарай!