Skip links
Энэ зуны аялалаа төлөвлөхөд анхаарах 5 зүйлс

Энэ зуны аялалаа төлөвлөхөд анхаарах 5 зүйлс

Монголчууд бид зуны улирлыг хамгийн ихээр хүсэн хүлээдэг. Цэнхэрлэн харагдах сүрлэг уулсын дээрх хөх тэнгэрт хөвөн цагаан үүлс хөвж, өргөн уудам талд нь өвс ногоо ургаж, хүн бүр байгаль руугаа тэмүүлэн, хүүхэд хөгшдийн сэтгэл тэнийдэг, зуны улирал айлчлан иржээ. Зун цаг аялалд гарна гэдэг зүгээр нэг амрах биш, тархи толгойгоо сэргээн, өвөл хаврын өнө их алжаалыг тайлж,  гэр бүл, найз нөхөдтэйгөө улам бүр ойртон дотносох боломжийг олгодог.

Монгол орны хувьд:

  • Хөвсгөл нуур – Монголын “Цэнгэг усны сувд”

  • Орхоны хөндий – Түүх, байгалийн хосгүй бүтээл

  • Алтай Таван Богд – Адреналин, уулын сорилт

  • Говийн үлэг гүрвэлийн мөртэй элсэн манхан – Онцгой адал явдал …гэсэн аялаж зугаалж болох олон гайхамшигт газрууд бий. Харин эх орноороо аялаж, энэ зуны улирлаг төлөвлөх үедээ анхаарах хэдэн зүйлс бийг танл сануулая.

1. Байгаль орчноо хайрлан хамгаалах

Хотын дуу чимээ, стресс, цахим төхөөрөмжөөс түр холдож, голын усанд хөлөө дүрж, уулын салхинд цээж дүүрэн амьсгалах мэдрэмж — энэ бол гадаадад байгаа Монгол хүмүүсийн хамгийн их хүсдэг зүйлс. Харин  аялал зугаалгаар явах үедээ байгаль орчноо хайрлах  ухамсар бол өнөө үеийн аяллын хамгийн чухал хэсэг юм.

Яагаад байгалиа хамгаалах хэрэгтэй вэ?

  • Монголын байгаль эмзэг эко системтэй: Нэг удаагийн хог, түүдэг галын алдаа нь олон жилийн сүйтгэлийг дагуулж болзошгүй.

  • Нэг хүний үйлдэл олон хүнд нөлөөлнө: Таны үлдээсэн хогийг бусад хүн цэвэрлэж чадахгүй бол олон жил тэндээ хэвээр үлддэг.

  • Байгаль бол амьд орчин: Амьтан, ургамал бүрт таны хийж үйлдэл нөлөөлж байдаг.

2.  Байгальд ээлтэй аялах 7 зарчмыг мөрдөх

  1. Хог хаяхгүй байх – Өөрийн болон хамт яваа хүмүүсийн хогийг бүрэн түүж, өөртөө авч явах

  2. Байгалийн эд зүйлд гар хүрэхгүй байх – Цэцэг, чулуу, модны мөчир таслахгүй

  3. Дур мэдэн гал түлэхгүй байх – Түймрийн эрсдэлээс сэргийлж, зөвшөөрөгдсөн газарт л гал түлэх

  4. Амьтдыг үргээхгүй байх – Амьтдыг байгалийн жамаар нь байлгах

  5. Дуу чимээг хязгаарлах – Байгаль бол нам гүмийн орон зай. Дуу хөгжим, чанга яриа нь амьтан, жуулчдад дарамт болдог

  6. Олон хүний очдоггүй газарт хэт гүн нэвтрэхээс зайлсхийх – Эмзэг хөрс, нуга, голын эрэг доройтох эрсдэлтэй

  7. Орон нутгийн дүрэм журмыг хүндэтгэх – Орон нутгийн иргэд, малчдын нутаг дэвсгэрийг зөвшөөрөлгүй дайрахгүй байх

    Аялал зугаалгаар явах үедээ зөвхөн үзэсгэлэнт байгалийг харуулах бус  өөрийн ухамсартай үйлдлээ ч мөн харуулж явах нь таныг хичнээн соёлч боловсон хүн болохыг илтгэнэ.

3. Аялалд бэлтгэх зүйлс

Одоо харин аялалд явахдаа авч явах, бэлтгэх зүйлсийг танд сануулая.

Аюулгүй, тав тухтай аяллын үндэс бол сайн бэлтгэл. Дараах зүйлсийг мартаж болохгүй:

  • Зориулалтын гутал, хувцас – Цаг уурын өөрчлөлт, явган алхалтанд бэлэн байх

  • Анхны тусламжийн багц –  Жижигхэн эмийн сангийн багцыг бэлдээд явахад гэмгүй. Дархлаа дэмжих багц, түргэн тусламжийн зүйлс, хурууны лент, иодийн түрхлэг, шумуулын цацлаг, загатналтын эсрэг тос зэргийг бэлдэх

  • Хүнс, ус – Мэдээж хүнс, уух зүйлсийг зориулалтын саванд хийж бэлтгэх

  • Цахилгаан цэнэглэгч, GPS, газрын зураг – Очих газраа хүрэхэд хэрэгцээт зүйлсийг бэлтгэх
  • Бусад- Нарны малгай, нарны тос, усны гутал борооны цув зэрэг бусад зүйлсийг бэлтгэх

4. Аялалын тэмдэглэл хөтөлж, гэрэл зургийн цомог бий болгох

Аяллынхаа үеэр мэдэрсэн зүйлс, харсан байгаль, уулзсан хүмүүс, сурсан сургамжийг тэмдэглэх нь дараа нь таньд дахин аялж буй мэт мэдрэмж төрүүлнэ.
Тухайлбал:

  • Өнөөдөр Хөвсгөлд: Ганц ч утасгүй орчинд байгаль үнэхээр амьд гэдгийг мэдэрлээ.

  • Говьд тэмээтэй уулзсан мөч миний хувьд сэтгэл хөдөлгөм сүрдэм байсан гэх зэргээр өөрт төрсөн сэтгэгдлийг илэрхийлж бичээрэй.

Аяллын тэмдэглэл таны дурсамжийг “амьд” хадгална

Зураг дарж, тэмдэглэл хөтөлж, аяллынхаа туршлагаа найз нөхөд, цахим ертөнцтэй хуваалцаарай. Энэ нь танд дахин дахин аялж буй мэт мэдрэмж төрүүлж, бусдад ч урам өгдөг.

5. Эерэг сэтгэлгээтэй байх

Хаана ч зугаалж явсан эерэг сэтгэлгээгээ чирээд яваарай. 🙂 Аялал гэдэг бол зөвхөн газар үзэх бус — өөрийгөө танин мэдэх, стрессээ тайлах, шинэ орчноос урам авах явдал юм. Магадгүй аялал таны төлөвлөснөөр болохгүй байж болно замд бага зэрэг саад бэрхшээл таарч болно. Таагүй цаг агаар, таагүй хүмүүстэй ч уулзаж мэднэ. Гэхдээ амьдрал гэдэг үргэлж “таатай” байхын нэр биш. Энэ бүхэн харин ч танд өөрийгөө шинээр танин мэдэх, сэтгэл хөдлөлөө удирдаж чадах чадварыг суулгадаг юм шүү.


Аялах үед:

  • Бүх зүйл яг төлөвлөснөөр болохгүй байж болно — зам эвдэрсэн, цаг агаар өөрчлөгдсөн ч уурлаж бухимдах биш, тайван байж сурах.

  • Төөрсөн ч, зүг чиг алдсан ч “энэ бол адал явдал” гэж хүлээж авах сэтгэлзүйтэй байх. Дүгнээд хэлэхэд хамгийн сайхан дурсамжууд “төлөвлөөгүй зүйлээс” төрдөг гэдгийг санаарай.

Холбоотой нийтлэл: Зуслангийн байшин барихад нэн тэргүүнд анхаарах зүйлс

Хувийн эмх замбараагүй байдлал нь өдөр тутмын амьдралд төдийгүй сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг. Эмх замбараагүй байдлыг даван туулж, амьдралаа илүү эмх цэгцтэй болгох гарын авлагыг ЭНД дарж ҮНЭГҮЙ татаж аваарай!

Leave a comment