Skip links

Барилга байгууламжийн засварт ашиглах statibar болон statipile технологийн давуу тал

Statibar нь спирал төрлийн ган арматур. Statibar нь барилга засварлалтын салбарт сүүлийн жилүүдэд өргөн хэрэглэгдэж буй шинэ  үеийн технологи юм. Орчин үеийн барилга байгууламж, орон сууц, худалдаа үйлчилгээний барилга болон зам гүүр зэрэг дэд бүтэц байгууламжийн ан цав цууралт үүссэн бүтээцийг засварлахад ашигладаг. 

Давуу талууд:

  • Суурилуулахад хялбар
  • Бетон тоосго, чулуу зэрэг бүх материалуудтай төгс зохицно
  • Барилга ашиглалтын хугацааг уртасгана
  • Барилга байгууламжийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр суурилуулах боломжтой
  • Бүтцийн тогтвортой байдлыг үр дүнтэй сэргээдэг
  • Тухайн барилга байгууламжид тохируулах боломжтой
  • Өндөр зардалтай нураалт хийх шаардлагагүй

 

 Statibar технологийн бас нэгэн давуу тал нь зэвэрдэггүй мөн  уян хатан, дахин давтагдашгүй функцийг үүсгэдэг. Барилга байгууламжийн хөдөлгөөнд дасан зохицно. 

Statical нь  барилгын бүтээц доторх  нэлээн хэдэн асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэдэг орчин үеийн технологи юм.  Үүнд:

  • Тоосгон болон чулуун ханыг хагарал, цууралтаас хамгаалах болон засварлах
  • Дээврийн хэсэгт дулаан тусгаарлагч суурилуулах зэрэг өргөн хүрээний шийдлүүд багтдаг.

Statipile нь босоо чиглэлд суулгадаг мушгирсан микро шон бөгөөд доорх зорилгоор ашиглана:

  • Хөрсний суултаас үүдэн даац буурсан барилгын суурийг бэхжүүлэх
  • Эхний зураг төслөөр тооцоолсон даац хангалтгүй болсон суурийг сэргээн хүчитгэх
  • Шинээр баригдах барилгын суурийг дэмжих үед ашиглана.

 

Leave a comment