Skip links

Карьераа дээшлүүлэхийн тулд таны яг одоо хийж эхлэх 5 зүйл

Та одоогийн албан тушаалаа солих, эсвэл сайжруулах талаар бодож байна уу?

Хэрэв тийм бол та хэн нэгэн таныг өндөр албан тушаалд томилохыг хүлээх бус харин өнөөдрөөс  жижиг алхамаас эхлэн өөрийгөө сайжруулж, хүссэн ажилдаа тэнцэх чадвартай нэгэн болоход суралцаарай.

1. Өөрийгөө дүгнэх цаг гаргах

Та одоогийн өөрийн байдлыг, албан тушаал, санхүүг болон өөрт буй ур чадварыг нэг дүгнээд үзээрэй

  • Та ямар чадвартай вэ?

  • Та дуртай зүйлээ хийж байна уу?

  • Ажил таны ур чадварт нийцүүлэн хангалттай цалин урамшуулал өгч байна уу?
  • Ажлын ямар хэсэг танд сэтгэл ханамжийг өгдөг вэ? гэх мэтчилэн асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Энэ нь танд одоогийн нөхцөл байдлыг дүгнэхэд тус болно.

2. LinkedIn болон CV-гээ шинэчил

Таны профайл хэдэн сарын өмнөх мэдээллээр дүүрэн байвал ажил олгогч таны CV-г анзаарахгүй байх магадлал өндөр.

  • Ойрын төслүүд, амжилт, ур чадварыг оруул

  • Салбарын хүмүүсийг дагаж, LinkedIn-ээр холбогдох

3. Дижитал ур чадварыг эзэмших

Ажлын орчин уламжлалт байдлаас маш хурдан дижитал ертөнц рүү шилжиж байна. Шинэ чадварууд танд илүү уян хатан, үнэ цэнтэй ажилтан болоход тусална.

  • Excel,Notion, Trello гэх мэт хэрэгслүүдийг ахисан түвшинд эзэмшиж сурах

  • Онлайн сургалтуудаар суралцах, онлайн сургалтыг сонгох нь таны цаг хугацаа болон санхүүг хэмнэж чадна.

Өөрийгөө танилцуулах чадвараа сайжруул

Та өөрийгөө 1 минутад товч, тодорхой танилцуулж чадах уу?

“Elevator pitch” буюу 30-60 секундэд өөрийгөө оновчтой танилцуулж сурах нь

  • Сургалт, уулзалтад уригдах

  • Танилын хүрээллээ тэлэх

  • Шинэ боломж олж авахад тун чухал үүрэг гүйцэтгэдэг.

5. Шинэ санаачилга гаргаж сур

Өөрийн урьд өмнө сурсан хэвшмэл чадвар, хандлагыг үргэлж өөрчилж, шинэ залуу үетэйгээ хөл нийлүүлэн шинэ санаачилгыг зоригтойгоор гаргаж сур. Байгууллагадаа хэн нэгнийг өөрчлөлт шинэчлэлт хийхийг хүлээх бус, харин тэр хүн нь та байх боломжтойг бүү мартаарай.

  • Илүү үр дүнтэй арга санал болгох

  • Төсөл эхлүүлэх санаа гаргах

  • Байгаль орчинд ээлтэй, хүмүүнлэг энэрэнгүй, эсвэл зөв амьдралын хэв маягийг сурталчилсан санал санаачилгыг үргэлж дэвшүүлж байх

Нэмээд хэлэхэд адөр бүр 1 шинэ хүнтэй холбогдож, танилцаж байх нь таны хүрээллийг өргөтгөнө.

Нетворкинг хийж, шинэ хүмүүстэй танилцаж байх нь шинэ карьерын боломжийг авч ирдэг.

Leave a comment