Skip links

Дэлхий даяар байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжиж буй барилгын шинэ технологиуд

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн засгийн газрын асуудал бус бүхий л салбарын бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн ч анхаарах гол асуудлын нэг болж байна. Дэлхийн дулаарлын эсрэг байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн  барилгын технологи эрчимтэй хөгжиж байна. Эдгээр технологиуд нь нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах, барилгын  эдэлгээ насжилтыг уртасгах, ногоон барилга байгууламжийг дэмжих, цемент ашиглалтыг багасгах, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг өргөн хүрээг хамардаг.

Энэхүү нийтлэлд  сүүлийн жилүүдэд барилгын хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулж буй георесин, геополимер технологи, төмөр‑бетонон хүчитгэл (carbon fiber reinforcement) зэрэг шинэлэг шийдлүүдийн талаар авч үзэж, олон улсын төслүүдээс жишээ татах болно.

 

Георесин технологи

“Георесин” нь поли‑резин зэрэг уусмалуудыг ашиглан хөрсний буурь, суурь, шалны хэсгүүдийн дээр үүссэн ан цав, ховил, суларсан хөрс, суулт өгсөн барилгын  асуудлуудыг шийдэх технологи юм.

Давуу тал нь:

  • Барилгын буурь хөрсийг тогтворжуулах, ан цав гарсан хэсгүүдийг дүүргэх, цемент, бетоны хэрэглээг бууруулах
  • Барилгын буурь хөрсийг тогтворжуулах
  • Барилгын ашиглалтыг зогсоохгүйгээр, хүнд тоног төхөөрөмж бага хэрэглэн, богино хугацаанд хийх боломжтой.
  • Байгальд ээлтэй материал ашиглах, ажиллах хугацаа, засварын хэрэгцээг бууруулах зэрэг давуу талтай.

Георесин технологийг, ихэвчлэн барилгын буурь хөрсийг тогтворжуулах, засварлах, void filling хийх  зэрэг барилгыг сэргээн засварлах чиглэлд түлхүү хэрэглэнэ.

Геополимер бетон (Geopolymer Concrete)

Геополимер нь уламжлалт портланд цементийг орлох, шинэ үеийн технологи юм.

Цементийг бодвол илүү бат бөх (2-3 дахин бат бөх), байгалийн эрс тэс уур амьсгалд тохиромжтой, хүчиллэг орчинд тэсвэртэй, үйлдвэрлэх явцад нүүрсхүчлийн хий бага ялгаруулдгаараа экологийн хувьд давуу талтай. Дэлхийн олон оронд геополимер бетоныг байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалтад ашиглаж байна.

Давуу талууд:

  • Portland цементийн үйлдвэрлэл нь CO₂ ялгаруулалт ихтэй байдаг тул байгаль орчинд ээлгүй материалд тооцогддог. Геополимер бетон ашигласнаар энэ ялгаруулалтыг 30‑50% хүртэл бууруулах боломжтой.
  • Геополимер нь цементээс илүү химийн эсэргүүцэлд тэсвэртэй, халуун хүйтэнд зохицохоос гадна дулаан хадгалалт өндөртэй.

 

Австрали, Сингапур, Герман зэрэг олон орнууд ашигладаг. Тухайлбал, Австралийн

University of Queensland’s Global Change Institute (GCI)-ийг геополимер ашиглан барьсан.



Төмөр бетон хүчитгэл (Carbon Reinforced Concrete)

Төмөр бетон буюу reinforced concrete (RC) нь арматур ашигладаг уламжлалт технологи хэдий ч барилга байгууламжид  илүү бага материалыг хэрэглэх,  барилгын насжилтыг уртасгах, цаашид хийгдэх засварын ажлыг багасгах зорилготой.

Үүнд carbon fiber reinforced polymer (CFRP), carbon grids, carbon fiber‑бетон буюу Carbon Concrete Composite (C³) зэрэг шийдлүүд багтана.

Давуу талууд:

  • Карбон ширхэгтэй арматурууд (CFRP etc.) зэвэрдэггүй, хүндийн жин бага, эсэргүүцэл өндөр.
  • Барилгын элементүүдийг дахин хэлбэржүүлэх, холын зайд тээвэрлэхэд тохиромжтой.
  • Бусад материалтай харьцуулахад барилгын хүчитгэл хийх үед үр ашиг өндөр байдаг.
  • Хуучин барилгууд, гүүр, туннель зэргийг засахад барилгын дүр төрхийг өөрчлөхгүйгээр, материалын хэрэглээг багасгаж засварлах боломжтой.

 

Дээр дурьдсан барилгын шинэ технологиуд нь барилга байгууламжийн уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдлыг бууруулах, нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг багасгах, барилгын материалын үр ашгийг нэмэгдүүлэх, барилгын насжилтыг уртасгах зэрэг эерэг үр дүнтэй бодит боломжуудыг бий болгож байна.

 

 

Leave a comment