
Хиймэл оюун ухааныг өдөр тутамд хэрхэн ухаалгаар ашиглах вэ? Жишээ тайлбарын хамт
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан (AI) гэдэг ойлголт зөвхөн шинжлэх ухаан, технологийн салбарынханд зориулсан төдий зүйл бус болж энгийн хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болж эхэлж байна.
Гэхдээ бидний дийлэнх нь энэ гайхамшигтай технологийг тэр бүр бүрэн ашиглаж чадалгүй, зөвхөн “ChatGPT-д асуулт тавих” түвшинд хязгаарлагдаж байгаа нь харамсалтай.
Тиймээс танд хиймэл оюун ухааныг өдөр тутмын амьдралдаа хэрхэн бүтээлчээр, ашиг тустайгаар ашиглаж болох 5 ухаалаг санааг хүргэж байна.
1. Өдөр тутмын төлөвлөгөө, зорилгоо тодорхойлох
Та өглөө бүр “Өнөөдөр би юуг хийх ёстой вэ?” гэж өөрөөсөө асуудаг уу? Хэрвээ тийм бол AI таны хамгийн сайн туслагч байж чадна. ChatGPT эсвэл Google Gemini зэрэг AI хэрэгслүүдэд “Миний өдрийн ажлуудыг эрэмбэлж өгөөч” эсвэл “7 хоногийн төлөвлөгөө гаргаж өгөөч” гэж хүсэхэд л хангалттай. Тэдгээр хиймэл оюун ухаан танд хамгийн чухал ажлыг тань эрэмбэ дараатайгаар гаргаж өгөх болно.
✅ Жишээ нь:
“Би долоо хоногийн хугацаанд ажил, гэрийн ажил, хувийн цагаа хэрхэн тэнцвэртэй зохион байгуулж болох вэ?” гэж асуух.
2. Хувийн хөгжлийн дасгал, зорилго гаргах
AI таны зорилгод тулгуурлан бие дааж хөгжих төлөвлөгөө гаргаж чадна. Жишээ нь, англи хэл сурах, эрүүл хооллох, шинэ ур чадвар эзэмших зэрэг.
✅ Жишээ нь:
“Англи хэлийг 3 сарын дотор дунд түвшинд хүрэх төлөвлөгөө гаргаж өгөөч.” гэж асуух
3. Эрүүл мэнд, хооллолтын зөвлөмж
AI таны нас, жин, хөдөлгөөний түвшин зэрэгт тохируулан хоолны цэс, дасгалын хуваарийг гаргаж өгч чадна. Мэдээж мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй ч анхан шатны мэдлэг олгохдоо тун сайн. Энэхүү нийтлэлийг бичиж байгаа миний хувьд би хэрхэн 5 кг жинг амжилттай хасах талаар дасгал хөдөлгөөн, хооллолтын төлөвлөгөөг AI ашиглан гаргаж авсан.
✅ Жишээ нь:
“Би өдөрт 3 удаа хооллодог, Надад 1200 калори авах боломжтой хоолны цэс гаргаж өгөөч”
4. Санхүүгээ хянах, удирдах
Хөрөнгө мөнгөө хэрхэн удирдах, орлого зарлагаа хэрхэн хянах талаар AI-гаас санхүүгийн зөвлөгөө авч болно. Мөн сарын төсөв, хуримтлалын төлөвлөгөө гаргаж өгнө.
✅ Жишээ нь:
“Миний сард авдаг цалин 2 сая төгрөг. Би сард 500 мянгыг хуримтлуулахын тулд юун дээр анхаарах ёстой вэ?”
5. Хувийн асуулт, шийдвэр гаргалт
AI танд сэтгэлзүйн дэмжлэг, зөвлөгөө ч өгч чадна. Та эргэлзэж буй асуудлаа тайлбарлан бичвэл олон өнцгөөс харж, сонголт хийхэд туслах анализ гаргаж өгдөг.
✅ Жишээ нь:
“Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө өгөөч. Би ямар алхмыг хийх ёстой вэ” гэх зэрэг асуултыг асууснаар танд амьдарч буй улсын сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүдийн мэдээллийг өгөх үнэгүй Hot Line-аар хэн нэгэн таныг шүүмжлэхгүй зүгээр л ярилцдаг утасны дугаар зэргийг танд гаргаж өгнө.
Хиймэл оюун ухаан бол зөвхөн IT мэргэжилтнүүдэд зориулсан нарийн ойлголт биш болж эхэллээ. Энэ бол хүн бүрт зориулсан өдөр тутмын туслах юм. Гол нь та түүнтэй “хэрхэн ярилцах”-аа л мэддэг байхад хангалттай.
Өнөөдрөөс эхлэн AI-тай хамт өөрийнхөө цагийг хэмнэж, амьдралаа ухаалгаар өөрчлөөрэй.